Америкчуудаас суралцах зүйл их байна аа (2 хэсэг)

January 14, 2009

За бүгдээрээ сэдвээ цааш нь үргэлжлүүлье. Өнөөдрийнхөө бичлэгт Америкчуудаас суралцах чанаруудаас доорхи давуу талыг онцгойлон дурдахаар шийдлээ. Цаг зав жаахан хомс байсан болохоор бусдыг нь дурдахаа түр хойшлууллаа. Дараагийн хэсгүүддээ оруулнаа.

3. Америк залуус – Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж чаддаг хүмүүс

8 настай балчираас наян настай өвгөн хүртэл кофе шоп гэгч, бөгс эргэх зайгүй шахам газар (Очих газар #1) орчоод л кофе, чихэр жимс, боов боорцог эргүүлэнгээ, буу халаад суугаад байxыг нь яаана гээч. Ялангуяа нөгөө ид шоуддаг (манай гаригийн хэллэгээр) насан дээрээ яваа залуус чинь энэ сонин жигтэй газарт чинь сүргээрээ бэлчиж байх юм билээ дээ харин ч нэг. Эндээс харахад Америк залуус архидаж, хөлчүүрхэхээс илүүтэй эрүүл, боловсон харьцааг илүүд үздэг юм уу хэмээн бодогдож байлаа. Энэ харилцааг л манайхан суралцмаар байгаа юм даа. Үнэндээ хэлэхэд найз найз л гэнэ яг сэтгэлээсээ яриа дэлгээд иймэрхүү газар ороод суучих найз хэд байдаг билээ бидэнд. Яагаад заавал архи ууж байж сэтгэлээ нээх естой юм бэ ? Нэг иймэрхүү цуглардаг газартай болчоод л эр, эм хамаагүй бөөнөөрөө сайхан тойрж сууж байгаад амьдралын нарийн ширийн асуудлуудаа хөөрөлдөж байвал хэн хэндээ ямар их тус нэмэртэй болоо. Манай охид, бүсгүйчүүд энэ тал дээр арай дээр байхаа. Хэхэ, харин эрчүүдийн хувьд эрүүл үедээ уулзахаараа яаадаг гээч хэхэхэ. Сайн уу сайн, сайн уу сайн, юу байна юмгүй, хаачих гэж байгаан, өө ийшээ нэг юманд явчаад ирдэг юм уу, аан за баяртай, за бака (уулзалт дуусав). Тэгсэн мөртлөө л ганц, хоёр шил юм хөнтрөөд ирэхийн цагт ч би би би би ярья чи дугай байжий, Амьдрал нээрээ тээ, Би нээрээ тээ, Ээ та нар нээрээ тээ, Сэтгэлээрээ гоё байна шүү гээд л эхлэнэ шүү дээ.
(Очих газар #2) – Найтклаб. Залуу л хүмүүс юм хойно эндхийн оюутнууд шоудах, бүжиглэхэд нугасгүй байх нь аргагүй. Гэхдээ манай залуусаас ялгарах хамгийн том ялгаа нь тэд шоудлаа гэхэд кармаагаа хоосортол, юм хумаа ломбарданд тавин барин шоуддаггүй, уулаа гэхэд кадр тасартлаа уудаггүй юм билээ. Эндхийн залуусын нийтлэг хэрэглэдэг ундаанууд гэвэл вино,коктейл, пиав гэх мэт бөгөөд уухдаа манайхан шиг шил шилээр биш, бараг дусал дуслаар нь шахуу шимэн суудаг юм билээ. (Очих газар #3) Янз бүрийн спортын арга хэмжээ, тэмцээнүүд. Арга ч үгүй биздээ, энэ их хөгжилтэй орон чинь спортыг төрөл төрлөөр дээд цэгт нь хөгжүүлж чадаж байгаа болохоор үзэхийг хүсэхгүй хүн хэн байхав. Энэ тал дээр бол улсаас нь маш сайн бодлого явуулж байгаа юм л даа. Тэрнээс биш залуус нь өөрснөө явж байгаад спортод сонирхолтой болчихсон юм байхгүй. Бага балчираас эхлүүлээд спортоор нүдчихээр чинь бүүр ой ухаанд нь суучихгүй юу. Уул нь Монгол улс маань ухаантайхан шиг төрийн түшээдтэй байсан бол залуусынхаа төлөө их л зүйл хиймээр байгаа юмдаа. Яадаxдаа нэг спорт комплекс бариад өгчихөж чаддаггүй юм байхдаа. Тэр 10 хорооллын балгас чинь уул нь спорт цогцолбор болох естой байсан юм гээ биздээ. Одоо ч гэсэн араг яс, төмөр нь хэрзийсэн хэвээрээ биз ? дуракууд юм аа даа. За яахав төр засаг нь биднээс нүүрээ буруулаад байлаа гэхэд залуус маань өөрсдөө санаачлаад янз бүрийн арга хэмжээнүүд зохиож болно шүү дээ. Жишээ нь
арван жилийн залуус маань ганцхан сагс сагс гээд туйлшраад байхын оронд өөр олон төрлийн спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж, өөрснөө идэвхитэй оролцож баймаар юм шиг. Намайг лав 10н жилд байхад гүйл мүйлт, өндрийн харайлт, энэ тэр гэхээр л еээе бөөвөө гэх нь холгүй байдаг байсандаа. Тэгсэн энд чинь ямар ч спортыг залуус нь их чухалчилж хичээллэдэг юм билээ. (Очих газар # 4) - Интернет – Интернетгүй бол Америкчууд амьдарч чадахгүй юм билээ. Нөгөө бидний өдөр тутам, өчнөөн цаг, хөлс мөнгө зарцуулан байж хийдэг ажлуудыг чинь эд нар онлайн хэлбэрт шилжүүлээд хаячихжээ. Юм хум худалдаж авах, хоол унд захиалах, кино, театрын билет захиалах, гэх мэт зүйлүүдийг гэртээ сууж байгаад гүйцэтгэчих юм. Тиймдээ ч тэр үү Америкчуудын компьютерын мэдлэг маш өндөр. Компутэр, интернет гэдэг юм нь энэ улсаас анх үүсчихээр чинь арга ч үгүй биздээ. Ямарч хүний өдрийн хуваарьт шүдээ угаах гэж байдаг шиг ямар ч Америк хүний өдрийн хуваарьт интернет гэдэг зүйл зайлшгүй байдаг. Зөвхөн өдөр тутмынхаа ажлыг амжуулаад зогсохгүй бас ном сонин унших, судалгаа шинжилгээ хийх, мэдлэгийнхээ хүрээг тэлэх гээд л оюун ухаанаа хөгжүүлэх маш том эх үүсвэрийг тэд интернетээрээ дамжуулан авч байна. Саяхан 12 сард болж өнгөрсөн Монголын мэдээллийн харилцаа холбоо технологийн салбарын шинэ жилээр билүү дээ Датакомын үүсгэн байгуулагч Энхбатын хэлсэн үг одоо болтол санаанаас гардаггүй юм. Уул нь манай улсад интернет гэдэг зүйл орж ирээд 10аад жилийн нүүрийг үзжээ. Их ч зүйлийг бид хийж бүтээсэн гэхдээ олон нийтэд чиглэсэн ажиллууд тийм ч сайн хийгдэж чадсангүй. Одоо бид нар интернет хэрэглэгчид, хүүхэд залуусынхаа мэдлэгийг дээшлүүлэх тал дээр илүү анхаарч, интернетийн мэдээлэл, агуулгагынхаа чанар дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна гэж хэлж байж билээ. Би ч гэсэн үүнтэй санал нэг байгаа. Бид нар нэг үеээ бодвол ямарч л байсан интернетийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болоод авсан. Мэйл, мессенжер, чатаар хоорондоо харьцчихаж чаддаг, мэдээ мэдээлэл, видео, кино, дуугаа үзчихдэг болжээ. Гэхдээ одоо оюуны чиглэлээр илүү анхаарал хандуулж, интернетийг том сургалтын бааз болгох хэрэгтэй. Xүүxэд залуучууд маань ч гэсэн тоглоом тоглоод, чатлаад, мессенжердээд суугаад байх биш цаашдаа өөрсдийнхөө оюун ухааныг дээшлүүлэх мэдлэгээ энэ интернетээрээ дамжуулж олж авдаг болох хэрэгтэй байна. Яадаж л дэлхийн албан ёсны хэл болох англи хэлээ интернет ашиглан дээшлүүлэх бүрэн боломж байна шүү дээ.

За ингээд хоёр дугаар хэсгээ өндөрлөе. Дараа дараагийнхаа бичлэгүүдээр энэхүү сэдвээ үргэлжлүүлж Америкчуудаас суралцчихмаар өөр ямар ямар давуу талууд байгааг хамтдаа илрүүлцгээе.

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (1 хэсэг)

January 11, 2009

Өнөөдөр та бүхэнтэйгээ мэдээжийн юм шиг мөртлөө тэр болгон анзаараад байдаггүй мөн Монгол хүнийг хөгжүүлэхэд чухал хэрэг болохуйц нэгэн сэдвээр санал бодлоо солилцох гэсэн юм. Энэхүү сэдвийг би зүгээр ч нэг сонгочихсонгүй. Би юуны төлөө дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй оронд амьдарч байгаа билээ, энэ Америкчууд гэдэг үндэстний зан характер, та биднээс ялгарах нийтлэг шинж тэмдгүүдийг нь харж, ямар давуу талуудыг нь бид амьдралдаа авч хэрэгжүүлмээр, суралцмаар юм байна гэдгийг өдөр тутмынхаа амьдралаас анзаарч, судлаж явдаг юм. Тэгээд энэ удаа энэхүү ажиглалт, судалгаан дээрээ үндэслээд Америкчуудаас суралцахуйц дараах давуу талуудыг нэрлэж байна. Нэг зүйл хэлэхэд, судалгаа, ажиглалт гэхээр нэг их том эрдэм шинжилгээний ажил шиг сонсогдоод байж магад. Зүгээр л хувь хүнийхээ өнцгөөс харж доорхи ялгааг бичлээ. Мөн энд би хүн бүхний мэдэх түгээмэл ялгаануудыг хэлэхээс зайлсхийж, аль болох бидэнд хэрэгтэй, яг өнөөдөр бидэнд дутагдаж байгаа, суралцчихмаар зан чанаруудын давуу талуудыг дурдаж байна.

1. Америкчууд – Байгаагаараа л байж чаддаг хүмүүс

Улсынхаа хөгжил, өндөр соёлоосоо илүүтэй Америк залуус биднээс ялгарах хамгийн том давуу тал бол тэд байгаагаараа л байж чаддаг хүмүүс юм. Ядуу байна уу, Боловсролгүй байна уу, хамаагүй юм мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ нүүр бардам хэлчиж чаддаг, Мэдэхгүй зүйлээ хэнээс ч эмээлгүй шууд асуучихаж чаддаг, Олны дунд явахдаа биеээ барилгүй, хэнээс ч ичилгүй, чөлөөтэй авч явж чаддаг, ийм л хүмүүс байгаа юм даа. Бүр зарим нөхдүүдийг харахад дэндүү чөлөөтэй байгаад байх шиг ч харагддаг юм. Гэхдээ энэ бол огтхон ч буруу зүйл биш юм. Өөртөө л сайхан байвал хэн юугаа хийж явна уу маньд ямар хамаа байх вэ дээ. Харин манай зарим Монгол залуусыг харахад нэг л өөртөө итгэлгүй, бие барьсан, нэрэлхүү, гадаад төрхөндөө санаа зовсон л хүмүүс яваад байх шиг. Би бүгдэнг нь гэж хэлээгүй шүү. Сайхан байгаагаараа байж чаддаг, чөлөөтэй биеээ авч явдаг залуус бидний дунд байлгүй яахав. Гэхдээ харамсалтай цөөнх нь байх гэж бодож байна. Зүгээр л надтай таарч байсан, Монголд байхад олон нийтийн газар болон гудамжинд алхаж байсан залуусаа ажиглаж байхад харилцаанд орж байхдаа ч тэр, биеээ авч явахдаа ч тэр байнга л хяналт тавиад өөрсдийгөө зовоогоод байх шиг санагддаг юм. Хэн намайг юу гэж хэлэх бол, би ямар харагдаж байгаа бол, ярьж байхдаа тэнэг зүйл хэлчихвий дээ, миний ярьж байгаа зүйл энэ хүнд таалагдаж байгаа болов уу, Ингэчихвэл ч ёстой онигоо болно шүү гээд л бум түмэн асуулт толгойнд эргэлдээстэй. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн тийм байсөөн нуугаад юукэв. Нэг хөгтэй юм ярьж өгөх үү ? Миний бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн шүү. хэхэ. Найз охин маань л яриад татаж унаад байдаг юм. Нэг өдөр шинэхэн жолооч Цэгмээ аавынхаа машиныг гаражнаас нь гаргах боловоо. Манай гараж ч жоохон эвгүй байрлалтай болохоор хөөрхөн манёвр хийж гардаг юм л даа. Тэгээд л яахав гаражаа онгойлгох гээд үүдэн дээр нь зогсож байтал, хажууд хэдэн охидууд (охидууд ч гэждээ бүсгүйчүүд гэмээр юм уу) л юм яриад, шивэр авир хийгээд зогсож байна шүү. Тэгэхээр нь яахав эр хүн юм болохоор бүсгүйчүүлийн дэргэд муугаа харуулалтай нь биш гэж бодоод, он удаан жил машан барьсан аврага жолооч болон харагдъя байз гэж бодонгоо гаражныхаа хаалгыг онгойлгож машандаа орж суулаа шүү. Шинэков гэдгээ мэдэгдүүлчих юм бол онигоонд орно шүү хэмээн бодож аль байдгаараа хичээж, бүх мэдрэхүйгээ дээд цэгт нь хүртэл ажилуулж байгаад л сөөм сөөмөөр ухарваа. Тэгсэн нэг л бишээ, энэ аав өчдөр машинаа нэг xана руу нь сүрхий налуулж тавьсныг анзаарсангүй нэг мэдсэн машин маань бөөрөөрөө хантай хав нийлчиж. хэхэ. За баларсаан яанаа ийнээ гэх юм байх гэж бодсон ах баагий одоо ямар урагшилтай нь биш, тэгвэл бүсгүйчүүл намайг машан барьж чаддаггүй жулдрай байна гэж бодно хэмээн дурактаж тэр чигээр нь, наалдсан чигээрээ хойшоо ухарч байгаа юм даа. xаxаxа. Чихраад л …, чихраад л байсан. Нээрээ тэр үед юун сайн машаны толь эвхээтэй байсан юм толь молинд санаа зоволтгүй шүү хэхэ. Нэг зүйл хэлэхэд тэр бүсгүйчүүл манай гаражнаас нэлээн зайтай зогсож байсан болохоор намайг шүргэж байна гэдгийг анзаараагүй байх гэж бодож байна. xэxэ. Тэгээд л байна шүү дээ бүүр тэнэг нь машанаа гаражнаас нь гаргачихаад юу ч болоогүй юм шиг суугаад байгаа юмдаа. Ваxаxа. Тэр бүсгүйчүүл надруу харсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд, нэг мэдсэн яваад өгсөн байна лээ. Тэгэнгүүт нь одоо л нэг юм ухаан орснуу (мсжерийнхээ хэллэгээр бичлээ шүү, арай амар юмаа.) уулга алдаад л машанаасаа буугаад хэр их шүргэж үү гээд хараад байгаа юм даа. хахахахаха. Тэр өдөржингөө л янз бүрийн зураас арилгадаг тос хайж, өөрийгөө жаал зүхэж, машантайгаа ноцолдов. Нэг их анзаарагдахгүй болсон л доо, гэхдээ л сайн харах юм бол зураас байгаад байгаамаа. Гэхдээ аав маань гярхай юм чинь мэдсэн байхөө, ахыг өрөвдөөд загниагүй байж магад. Найз охиндоо болсон явдлаа хэлсэн чинь юун нөгөө туслах тэнд ч нэг татаж унаад, энд ч нэг хөхөрч ойчоод байнаа. Хэрэв тэр үед одоогийн юм үзэж, нүд тайлсан Би байсан бол за энэ бүсгүйчүүл юу гэж хэлэх нь хамаа байжуу, юм сураагүй л хүн байгааз, байгаагаараа байх сайхөөөөн гээд л гүэй мөн эвтэйхэн гарах байсан даа. хэхэ. Нэг мэдсэн сэдвээсээ бүүр хол тасраад явчихсан байна шүү дээ. Та нар хэлэхгүй яаваа гэж үү. Гэхдээ бас хөөрхөн сургамжтай байгаа биздээ. Та нар маань л ингэж болохгүй шүү. Байгаагаарөөөөө л байх сайхан гэж.

2. Америкчууд – Нээлттэй хүмүүс

За энэ бол бас л бидэнд үгүйлэгдэж байдаг зан чанар мөнөөсөө мөн болой. Америк залуус багаасаа л нээлттэй өсдөг хүмүүс юм билээ. Яагаад тэрэв ? Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм.
- Гэр бүлийн нээлттэй, дотно уур амьсгал - Америк эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ ёстой тулж ажиллаж чаддаг хүмүүс шиг надад санагддаг. Бараг л хэлд ороогүй байхад нь л хүүхдүүдтэйгээ яриа өрнүүлж, санаа бодлыг асуугаад л, тэдэнтэй дотно, итгэлтэй харилцааг тогтоож чаддаг гэж хэлж болох юм. Мөн тэд хүүхдүүдийнхээ ярианы чадвар дээр онцгой анхаарал тавьдаг. Ямар сайндаа л 3,4 настай Америк бацаанууд, хэл сурах гэж ядаж байгаа ах баагийг хэл яриагаа, шулагнаад дээрэлхээд байхавдээ. хэхэхэ. Ёстой дуржигнуулах юм билээ. Хөөрхөн ч гэж. Тэгэхэд манай 3,4 настай бацаан ааваа ээжээгээ хэлвэл их юм болох гээд байна шүү. Би энд өxөөрдөм хөөрхөн Монгол хүүхдүүдээ, Монгол эцэг эхчүүдээ муулахыг урьтал болгосонгүй ээ. Зүгээр л энэ бол өнөөгийн бодит байдал. Харин энэнээс хэдүүлээ яаж гарах вэ хэмээн арга зам хайж байгаа нэгэн бөлгөө. Та бүхэн намайг ойлгоорой хэмээн хичээнгүйлэн хүснэм. За цааш нь үргэлжлүүлье: Мөн Америк эцэг эхчүүд хүүхдийнхээ юу бодож, юу хүсэж байгааг тэвчээртэй сонсож, хүүхэд гэлтгүй том хүнтэй харьцаж байгаа юм шиг анхааралтай, итгэл өгөн харилцаж чаддаг нь бас нэг онцлого юм. Ингэж хүүхдүүдийнхээ итгэлийг олж авснаар дараа нь тэд ямарваа нэгэн бэрхшээл гарахад хамгийн түрүүнд ханддаг хүмүүс нь эцэг эхчүүд өөрснөө болж чаддаг байна. За одоо хэдүүлээ Монгол эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаануудыг тайлбарлахыг хичээе. Үнэндээ хэлэхэд ихэнхи Монгол эцэг эх, хүүхдүүдийн хооронд дотно, итгэлтэй харилцаа үүсч чаддаггүй. Яг ширээ тойрж сууж байгаад сэтгэлээ онгойлгоод xоорондоо ярьдаг гэр бүлүүд Монголд маань хэд байна вэ ? Би аав ээжийнхээ дэндүү их хайранд умбаж өссөн хүн. Гэхдээ л одоо насанд хүрчээд эргээд бага насаа дурсаж байхад үнэндээ би аав ээжтэйгээ тэр хайр сэтгэлийн талаар, бэлгийн зөв харилцааны талаар чин сэтгэлээсээ яриа өрнүүлж үзээгүй ээ. Энд онцлож хэлэхэд ялангуяа ихэнхи Монгол хөвгүүд маань энэ сэдвээр эцэг эхтэйгээ огт ярьж үзээгүй байдаг юм билээ. Найз, нөхдүүдтэйгээ амин яриа дэлгээд сууж байхад ч гэсэн тэдний маань ихэнхи дээрхтэй санал нэг, огт аав ээжтэйгээ ярьж үзээгүй гэж хариулсан байх юм. Үүнээс үүдээд нэг ийм асуулт гарч ирж байна л даа. Ер нь иймэрхүү яриаг гэр бүлийн гишүүдээс хэн санаачлаж эхлүүлэх ёстой вэ ? гэж. Мэдээж эцэг эхчүүд. Яагаад гэхээр өсвөр насны охид, хөвгүүд маань ичээд ч юм уу, эмээгээд ч юм уу, иймэрхүү ярианаас аль болох зугтаахыг хичээдэг. Одоо үед нийгэм, эдийн засаг маань өөрчлөгдөөд арай нээлттэй болсон байх л даа. Намайг бага байхад л лав нийгэм маань тэр чигээрээ хаагдмал байсан болохоор ийм яриа өрнүүлэхэд саад болдог байсан байж болох л юм. Иймэрхүү уур амьсгалтай гэр бүлд өсөөд ч тэр үү Монгол залуучууд маань насанд хүрсэн ч гэсэн аливаад нээлттэй бус, сэтгэлээсээ хандаж чаддаггүй байх гэж би бодож байна. Залуус маань Хайр дурлалын харилцаанд орлоо ч гэсэн хайртай хүндээ нээлттэй байж чаддаггүй шиг санагдаад байдаг юм. Энэ үл ойлголцох, дутуу дулимаг харилцаанаас болж тэр салалт, хардалт, араар нь тавих гэсэн ноцтой асуудлууг гарч ирээд байгаа юм шиг ээ. Монгол эрчүүд гүндүүгүй, дуугай, даруу байх ёстой л гээд байдаг үнэндээ энэ бол буруу тодорхойлолт юм. Эр ч бай, эм ч бай хүнд ярих гэж л ам заяасан болохоор өөрийнхөө юу бодож, санаж, хүсэж байгаагаа хэл яриагаараа бүрэн илэрхийлж сурах хэрэгтэй.
- Америк сургалтын (боловсролын) системСурагч төвт сургалт – За энэ бол нээлттэй байхад нөлөөлөх бас л нэг томоохон хүчин зүйл юм. Сургууль бидний 2 дахь гэр болохоор бид ихэнхи мэдээллийг сургуулиасаа олж авнаа даа. Америкын бүх түвшний боловсрол (бүрэн дунд, дээд) сурагч, оюутанд суурилсан байдаг. Оюутны бодол, сэтгэгдэл, шүүмж, шинэ санаа бол Америк багш нарын хувьд хамгийн чухал зүйл юм. Тиймээс багш нар нь ч гэсэн оюутнууддаа аливаа асуудлыг бодож, сэтгэх, хэлэлцэх, мэтгэлцэх цаг хангалттай гаргаж өгдөг бөгөөд хичээлүүд инхэнхдээ семинар, дугүй ширээний ярилцлага хэлбэртэй явагддаг. Хэн сайн зааврын дагуу өгөгдсөн ном товхимол уншиж, журмынх нь дагуу бэлдсэн бэ гэдгээс илүүтэй, хэн шинэ санаа гаргаж, эсвэл зоригтой шүүмж хэлж, санаа бодлоо юунаас ч айлгүй нээлттэй хэлж байна гэдгээс шалтгаалж багш нар үнэлгээгээ өгдөг. Эдгээр зүйлсийг би зүгээр ч нэг санаанаасаа зохиосонгүй. Өөрийнхөө сургуулийн багш нар, тэдгээрийн заах арга барил дээр үндэслэн бичлээ. Тэгэхэд манай Монгол боловсролын систем ямар билээ. Өнөөг хүртэл нөгөө л хуучин Орос сургалтын систем дээр үндэслэж ихэнхи сургуулиуд маань багш төвт сургалт явуулаад байх шиг. Гэхдээ сүүлийн үед сонсоод байхнээ зарим хувийн их дээд, дунд сургуулиуд овоо нэг юм Америк системээр хичээлээ заагаад байгаа сурагтай шүү. Багш төвт гэхээрээ багш л яриад байдаг, яриад байдаг, оюутнуудад үлдэж байгаа юм тун бага. Арван жилд ч тэр анги танхимд багшаас өөр хүн дугарах, хатуухан хэлэхэд хориотой шахуу байдаг байсандаа миний үед лав. Уул нь оюутнуудынхаа дунд багш нь ороод зааж буй хичээлийнхээ сэдвийн дагуу тэдэнтэйгээ яриа, мэтгэлцээн үүсгээд л, санаа бодлыг нь сонсоод сургалтаа явуулах юм залуус маань ямар их юм сурж авч, нээлттэй, өөртөө итгэлтэй болох болоо.

За хө ингээд бичлэгээ түр өндөрлөхгүй бол сунжирсан урт юм болоод та бүхнийгээ чилээх гээд байна. Мөн сүүлрүүгээ толгойч эргээд, амаа авч давхидаг морь шиг сэдвээсээ хадуурч давхих гээд болдоггүй шүү. Дараа нь сайхан толгойгоо сэргээж байгаад дараа дараагийнхаа бичлэгтээ энэхүү сэдвээ үргэлжлүүлж Америкчуудын давуу талуудыг цааш нь үргэлжлүүлнээ. Та ч гэсэн энэ сэдэв дээр надтай хамт толгойгоо гашилгаж, санаа бодлоо солилцвол надад болон андууд, дүү нарт маань туйлын их хэрэгтэй мэдээлэл болно шүү!

Оросын хүүхэлдэйн кино урлагын сор болсон бүтээлүүдээс

January 6, 2009

1. ЧЕБУРАШКА (Бүх анги !!!)
За өнөөдөр өхөөрдөм хөөрхөн дүү нартаа зориулж Оросын хүүхэлдэйн кинонуудын сонгодог нэгэн персонаж болж, бидний хүүхэд насанд тодоос тод хоногшин үлдсэн, том чихтэй Чебурашка, Крокодил Генагийн адал явдлыг өгүүлсэн хүүхэлдэйн киног хүргэхэд бэлэн боллоо. Энэхүү хүүхэлдэйн кино маань Оросын домог болсон хүүхдийн номын зохиолч Эдуард Успенскийн “Чебурашка” хэмээх 4 хэсэг өгүүлэгээс сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд нийтдээ 4 ангитайгаар дэлгэцнээ гарсан байна. Нээрээ нэг анд маань хүүхэлдэйн кино тавиад өг гээд гуйгаад байсныг сая саналаа байна. Ямартай ч ойрын хугацаанд боломжоороо хүүхэлдэйн кинонууд оруулж байхыг бодноо.

Эндээс шууд үз

Дээвэр дээр суудаг Карлсон, Дэндүү бүдүүн Карлсон … (Бүх Анги!!!) 2.

Өнөөдөр хэдүүлээ хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд хамтдаа сууцгаая. Чебурашка-гаа оруулчаад ангиудыг нь үзэж суутал гэнэт багын сайхан дурсамжууд тодроод сая жаал дуртай хүүхэлдэйн кинонуудаа үзлээ байна. Ингээд та бүхэндээ энэ удаа та бидний дунд Дээвэр дээр суудаг Карлсон, Дэндүү бүдүүн Карлсон хэмээх дүрээрээ мөнхөрсөн “Малыш и Карлсон” (1 анги), “Карлсон Вернулся” (2 анги) хэмээх 2 ангит хүүхэлдэйн киног толилуулж байна. Хоёрхон ангитай юм уу гэж та бүү гайхаараа. Энэ кино маань уртаашаа 2хон ангитай бүтээгдсэн нь туйлын үнэн болой.


3.
Возвращение блудного попугая или Попугай Кеша (Бүх Анги!!!)
За та нарыгаа хүүхэлдэйн киногоор бөмбөгднө өө өнөөдөр. Бүгдээрээ хүүхэд насандаа эргэж очицгооё. Эмэгтэй нь хүүхэлдэйгээ бариад, Эрэгтэй нь машинаа чирээд тоглоцгооё. эхэхэ. Миний сэтгэлд бас нэгэн хүүхэлдэйн киноны дүр тодоос тод хоногшин үлдсэн юм. Энэ бол яалт ч үгүй зөрүүд гөжүүд Кеша тоть юм. Та нар ч гэсэн санаж байна уу ? Ингээд энэ удаа та бүхэндээ “Возврашение блудного попугая” хэмээх нийтдээ 3-н хэсэгтэй нэгэн хөөрхөн киног хүргэх гэж байна. Зөвлөлт Холбоот Улс бутрахаас өмнөх, Cоюзмультфильм хэмээх нүсэр айл нурахаас өмнөх, советский мультикуудын сүүлчийн бүтээгдэхүүнүүдийн нэг бол яалт ч үгүй энэ хүүхэлдэйн кино юм.

Эндээс шууд үз

Трое из Простоквашино (Бүх Анги!!!) 4.

Яаая өнөөдөр ч нээрээ хүүхэлдэйн киноны хур буужийнаа тээ. Би гэж хүн нарийн нандин юмнууд олдвол унан тусан, бүдрэн босон та нартаа үзүүлэх гээд гүйчдэг хүн шүү дээ. Уул нь бусад сайтуудыг хараад байхад нэг нэгээр тасалж хэсэг хэсгээр нандин чавгаа өгдөг юм билээ. Ах баагий бол ууттай нь бариад гүйчдийн. хэхэхэ. За яадийн тээ. тоохгүйшт. Энэ удаа оросын хүүхэлдэйн кинонуудын сор болсон бүтээлүүдийн нэг болох нийтдээ 3 ангитай “Троё из Простоквашино” хэмээх хөөрхөн киног толилуулж байна. Бага байхад надад бүүр энэ хүүхэлдэйн киноны баатруудын наадаг цаас, марк гэх мэт гоё гоё цуглуулга байдаг байж билээ. Аав маань Орос явахаараа надад зориулан байж Орос хүүхэлдэйн киноны баатруудтай зураг, наадаг цаас, марк авчирдаг байж билээ. Энэ хүүхэлдэйн киноны баатруудын нэг Почтальон Печкин -ы наадаг цаас бол Манай гал тогооны стенкэн дээр мөн ч их удсан даа.

Байгалиас заяасан энэ их авъяасыг яанам билээ

December 27, 2008

За даа гарчиг нь хүндэтсэн бичлэг нэгийг оруулж суунам би. хэхэ. Та бүхэн маань манийг ямар онгироо баагий бэ гэж битгий буруугаар ойгоорой. Зүгээр л бас нэг талаас нь өөрийнхөө бодит байдлаа харуулах гэсэн юм. Бусдын л нэгэн адил дуулдаг хуурддаг, шүлэг уншдаг нэгэн болохоор хаая даа өөрийгөө бичкэн од хэмээн төсөөлж дуулсан дуугаа бичиж, уншсан шүлэгээ видео болгох дуртай нэгэн бөлгөө. Бас нэг өөр өнцгөөс харвал цаад Цэгмээ чинь одоо болтол ямар авъяастайгаа мэдээгүй яваа нэгэн болохоор амьхандаа авъяасаа нээж олох алхамуудаа хийж байгаа ухаантай. хэхэхэ. Ай мэдэхгүй ах баагий дуулахаар, яруу найргаар цааш явах болуу даа та минь ээ! хэхэхэ. Энэ талбаруудад бол ирээдүй бүрхэг л харагдаад байгаа юм. хэхэ. За яахав эхнээс нь ингээд өөрийгөө сориод байна гэдэг чинь өөрийгөө таньж мэдэх л гэсэн оролдлого хэмээн бодож та бүхэн маань хүлээцтэй хандмой хэмээн хичээнгүйлэн гуйнам би. Жаахан шүлэг уншуулсан чинь цаад Цэгмээ чинь яруу найрагч шиг уянгалуулаад байдаг болчиж. хэхэ За үг олдоод андуудаа уйдаах нь байна. Өөрийн уран бүтээлүүдээ доор хавсаргалаа. Нээрээ сонсохдоо дууг нь жаахан чангалж байгаад сонсоорой. Ах баагий жаахан туршлагагүйтээд дууных түвшинг тааруулж чадаагүй юм шиг билээ. Сорри. Инээх нь инээгээд, дооглох нь дооглоод, дагаж дуулах нь дуулаад, шүлэг унших нь уншаад, бишрэх нь за бишрэх хүн олдохгүй гэдэгт магадлал өндөр байна. Ямартай ч байсан цагийг сайхан өнгөрөөгөөрөй. Аан тийм та ч гэсэн бас өөрийнхөө дуулж байхыг, шүлэг уншиж байхыг өөрөө сонсож байсан уу ? Үгүй бол туршаад үзээрэй!! Өөрийнхөө талаар илүү ихийг мэднэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

Энд тэндээс хам хум ба Хүчээрээ төрсөн өдрийн баяр

December 22, 2008

Вау…(WOW) сүүлийн нэг сар юу юу ч болоод өнгөрөвдөө. Хэд хэдэн үйл явдал ах баагийг дайрчих шахаад өнгөрлөө гэм хөөш. Ямартай ч эдгээр үйл явдлын шуурган дундаас маньд хамгийн их хайр ивээлээ хүртээсэн зүйл бол яах аргагүй энэ семестер-ээ сурлагын онц сайн дүнтэй, талархалын бичигтэй, үлээвэр найрал хөгжимтэй дуусгасан явдал байлаа гэж. хэхэхэ (1 дүгээр үйл явдал). Уянгын халил шүү энэ бол. Хаая бас бичиж байхдаа, ах баагий давсалж юуны магад, тэр үед нь “яаж байна муу золиг минь!” гээд түнжин толгойг нь тоншоод аваарай даа, та. хэхэхэ. За тэр юукэв. Үнэнийг өчихөд блогдоо оруулах юмсан, олон түмтэйгээ хуваалцах юмсан, шагнал урамшуулал хүртэж юуны магад гэсэн сэдвүүд нэлээд хэд байгаа л даа. Гэхдээ ах баагий сүүлийн хэдэн долоон хоногт ч ёстой л хөл толгойгоо ялгахгүй болтлоо, унан босон гүйлээ байна. хэхэхэ за гүйлээ ч гэждээ, тэгэж худлаа бүлтрээд яахав: унах үедээ шороо бучигнуулаад л унадийн би, босох үедээ бол бас л шороо бучигнуулаад л босдийн би. Гэхдээ сүүлийн үед өөрийгөө ажаад байхнээ, овоо нэг юм энэ их олон бэршээлдээ бие махбодь нь дасан зохицоод тэр үү, унахдаа ч тэр уйлахгүй босоод ирэх нь олон, босохдоо ч тэр сэтгэл нь хөөрөөд тэнгэрт нисэх нь цөөн болж. Хамар хашааны эмээ, өвөө нар намайг одоо л нэг юм том болох эхнийхээ шатыг тавьж байна даа хэмээн өхөөрдөн ярьнам. Ай даа, нэг үе ч ёстой л сулралтай жинлүүр шиг л нэг унахаараа худгын ёроол хүртэл нь унадаг (тэр нь олон), хааядааа зайлуул, нэг босохоороо тэнгэрт тултал пуужинддаг (тэр нь цөөхөн) байж билээ. Сулралтай жинлүүр гэхээр хахаха эвгүй сонсднуу өнгөт одоо ? надад ч гэсэн арай эвгүй юм шиг санагднам. За яадаг юм тээ. Бас нэг өөрөөр тайлбарлахад, энд ирэхээс өмнө миний муу амьдрал ч – ээдээ мөн хэлбэлзэлтэй байж билээ. Яг л нөгөө зүрхний бичлэг хийдэг аппаратны зураас шиг гүэй мөн огцом огцом дээш, доош болдог байж билээ.
Тэгээд ах баагий хаая даа зуухныхаа дэргэд суугаад, өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодож байхад хүн амьдралдаа унасан ч, сэхсэн ч баланcтай (дарж тоглож) за уналаа гэхэд шүдээ зуугаад босоод ирдэг чадвартай байх хэрэгтэй юм байна гэдгийг голдоо ортол ухаарлаа байна.
Хээээе нэг мэдсэн чинь яриандаа халуураад гал дээр сүү тавьсанаа мартчиж байна. Одоо бүүр дэврээд хачин юм болж байгаа. Ингэдэг хөгшин шүүдээ би гэж. хэхэ. Жич: Жаахан тодруулж хэлбэл гал дээр тавьсан сүү гэдэг нь – бичих гэж байсан зүйлээ хэлж байгаа юм. Дэврээд хачин юм болж байгаа байх гэж – сэдвээсээ хадуураад явчиж гэж байгаа өчүүхэн санаа агуулнам би.
Ач хүүгийнхээ тусламжтайгаа эргэн сэдэвтээ ороод авлаа шүү. За хичээлүүдээ толгой дарааллан цааш нь харуулсан явдал бол өнгөрсөн хэдэн долоо хоногт болсон онцлох мэдээ байлаа. За тэгээд бас нэг сонирхолтой гэмээр юм уу нэгэн баяр бусдын нэгэн адил ах баагийг тойролгүй дайран өнгөрлөө гэм хөөш. Энэ бол маний өөрийнхөө хүчээр төрсөн өдөр байлаа гэж (2 дугаар үйл явдал болой). Ээжийн хажууд ингэж хэлүүл алуулсаан хахахаха. хэлж болохгүй шүү! Хэрэв хэлчих юм бол, би ч нөгөө Aглу шиг л бөгсөө гаргаад, уйлаад очихоос өөр аргагүй болийшүү. хэхэ.
Сурважлагч: Уучлаарай, CNN-ийн сурвалжлагч Умхум байна. Таниас нэг асуулт асуух гэсэн юм.
Ах баагий (БИ): За тэгдээ одоо яалтай билээ ийм олон сурвалжлагч бүчээд хаашаа ч зугтаах боломжгүй байгаа юм чинь. Асууудааа…
Сурвалжлагч: Тэгээд эрхэм гишүүн таны төрсөн өдөр ямархуу болж өнгөрсөн бэ? Та бидэнд энэ онцгой үйл явдлынхаа талаар газар дээрээс шууд санан дурсаач плиз…
Би: Хэээе! нээрээ тэр өөрийнхөө хүчээр төрсөн өдрийн баяр нижгэрдүү намууyхан болсоон. Эх нутагтаа байгаа аав ээж, элгэн садан, ирээдүйн хань ижил, төрөөгүй байгаа үр хүүхдүүд, ач зээ нартайгаа өглөө нь утас улайтал, амаа хататлаа яриад, орой нь энд байгаа ах эгч нартайгаа Итали ресторанд үдшийн зоог (ямар ч байсан шпагетти, гэхдээ их гоё урт нэртэй байсан юмаа. ямар юмны өндөгтэй, сармистай, мөөгтэй, гоймонтой гэлээ дээ – нээрээ тэр шпагетти чинь, нүгэлгүй олон төрөл байдаг юм билээ дээ) барьж, дараа нь Америкийн хамгийн том кинотеатр болох “Хамгийн том синема”-д орж Дэлхийн хамгийн цөөхөн оронтой тив болох “Австралия” тивийн нэрээр нэрлэгдсэн кино, ший үзэнгээ попкорноор амныхаа зугааг гаргаж, ах эгч нартайгаа шивэр авир хийн, сэтгэл багтам үзсэн болой. Тэр Николь бүсгүйн үзэсгэлэтэйг яаана, Тэр Х-манд тоголдог залуугын булчинтайг яаана. Гарж ирээд л мань Австрали явчаад ирлээ хэмээн баярлаж, зарим нь биднийхээ үгэнд итгэж, хий хоосон өөрсдийгөө хууран дэвхцэж байж билээ.
За тэгээд яахав киноны дараа, амьдралын жам есоор бүгдээрээ л гэр гэрлүүгээ яарцгааж, нөгөө эрхэм хүндтэй байсан, өөрийнхөө хүчээр төрсөн залуу чинь нэг мэдэхэд Рашаантын 18-д чичааныхаа дэргэд ганцаар зогсном. Сэрүүн салхи сэвэлзэж, заг бут урдуур өнхөрнө, …. төсөөлж байна уу….
Гэхдээ л Цэгмээ хүү дотроо хичээлээ дуусгасан шүү! гэж бодохоор, цаанаа л нэг баяр баясгалантай байгаа нь булбарайхан нүүрэн дээр нь тодхон мишээж байлаа гэж. хахахахаха. За цаашаа явах уу яахуу ? ааайн ? хэхэхэхэ татлаа шүү би энд, шалан дээр тийчилж байна..хэхэ…Тэгээд ч одоо энэ харанхуй шөнө хэн намайг тоох билээ, бүгд гэр гэртээ ороод хаалгаа хав түгжээд авсан юм чинь, ямар гудамжаар “Би өөрийнхөө хүчээр төрсөн шүү энэ өдөр!!!” гээд зүрхээ балбаад, тарзаандатлаа нь биш. Хайрт чичаанаа хөлөглөөд гэрийн зүг гэдэн годон. Ойр дотныхон маань сайхан баярлуулсооooн намайг зайлуул, гэхдээ одоо өөрөө өөрийгөө баярлуулна хэмээн бодож Цэгмээ хүү 7/11-ийг (24-н цагийн дэлгүүр байдий) зорьлоо. Өнөө шөнө нэг сайхан бодож санах зүйлгүй, хүйтэн пиав шимсэн шигээ сууя хэмээн бодон өөрийн уух дуртай Самуэл Адамс 6 пак авлаа шүү.
Яаанаа энэ түүх дуусахгүй нээ. Яадаж байхад төгсгөлийг нь яаж хийхээ мэдэхгүй байшдээ. авраарай….хэлп….помогите….ах тунг….. хахаха сүүлийнхийг нь бүлтэрсэн шүү. олон хэлтэй харагдах гэж сагсуурсан нэг хэлбэр бөлгөө. Тэгээд гэртээ ороод сайхан 2 хөнжилөө давхарлан нөмөрж сууж байгаад, үнэнч анд цахим машинаа асаагаад, хүйтэн пиаваа ширээн доогуураа тавьжийгаад суусан юмдаа би…. конец
Хүчээр дуусгахгүй бол болохгүй болоод албаар авцалдаагүй төгсгөл хийсэн болой. За 2 үйл явдлаа хүүрнэчихэв үү? Хичээл, Хүчээрээ төрсөн өдөр тээ. За лекцээ цааш нь үргэлжлүүлье. Жаргал дагаж зовлон гэгчээр бас нэг бичкээээн хар толбо ах баагийд хөөөрхөөөн гэгч нь шанаа өгдөг байшт.
За байз…2008 оны өвөл юмсан даг… За байз Кристмас болох гэж байсныг бодоход 12 сар юм байхдаа бодуул… Нөгөө эдийн засгийн хямрал нь ах баагийд шанаа өгснүү яасан нэг өдөр түр завсарлаад байсан нэг ажлын маань мэнэжер утас цохилоо шүү. (3 дугааааааар бүлэг) Хүүе хаая, яав ийв гэсэн одоохондоо ажлын байр байдгүй ёстой уучлаарай жаахан хүлээгдэх юм шиг байна гэсэн хариу сонслоо… гол харлааад л явчлаа… яааанаа ийнээ гэсэн чинь би чинь 2 ажил хийдэг гэдэгээ гэнэт санав. хахаха. Нэг ажил нь түр зогсоход, нөгөө ажил нь алтан багана мэт, Александрын баганаас өндөр мэт, дүнхийн зогсном… эээ дээ… ганц ажилтай байсан болуу?…энэ шуурганд хийсэх байлаа хэмээн… гонсгор ч гэсэн бичкээн сэтгэл уужрив. Гэхдээ үүгээр зогсохгүй ээ, ах баагий дээд шүүхэд давж заалдахаар өргөгдлөө өгчих санаа агуулнам. Юун төлөө хичээлээ дуусгасан билээ, дараа долоо хоногоос эрчимтэй ажлын байрны эрэл хайгуулд Кусто ахынхаа заасан замаар урагшаа!!! хэхэхэ.

За болий болий хахахха элэг хөшлөө… Одоохондоо ингээд бичлэгээ өндөрлье байз… Дараа зав гарахаараа үргэлжлүүлж ч магад, үргэлжлүүлэхгүй шоооол өөр юм бичиж ч магад шүү…. Би чинь хэдэн хормын санах ойтой хүн шүү… нөгөө Дрю шиг хэхэхэхэхэхэ

За түр бая гайз, Си Я

Заримтай нь шинэ жилээс өмнө таарахгүй байж юуны магад, Өөрийнхөө хүчээр тэмдэглэх Кристмас, Шинэ жил, Зарим нэгнийх нь хурим, хүчээрээ төрсөн өдөр, Баасангийн баяр, Үс үргээх (за арай ч үсээ үргээлгэж бгаа хүн байхгүй байлгүйдээ хэхэх) баярын мэнд шүү!!!!! оооол!!!!

ШИЛДЭГ 10 (100 дахь бичлэгтээ зориулав)

December 7, 2008

Цаг хугацаа үнэхээр харвасан сум шиг өнгөрөх юм аа. Нэг л мэдэхэд 100 дахь бичлэгээ оруулаад сууж байх гэж. Өчигдөрхөн нь нээж байсан шиг санагдах юм… За ямартай ч миний хувьд энэ өдөр 100 дахь бичлэгээ оруулсан баярт өдөр бөгөөд Энэ удаад та бүхэндээ блогоо нээсэн цагаас хойш бичигдсэн шилдгийн шилдэг гэж үзсэн 10 бичлэгээ түүвэрлэн хүргэж байна. Хэрэв та таалагдсан бичлэгээ цааш нь уншихыг хүсвэл Дэлгэрэнгүй гэсэн линк дээр дарж эх бичлэг рүү нь ороорой!

1. Наранбаатарт болон English сурч байгаа бүх хүмүүст ! (July 2, 2007)
За сайн уу Наранбаатараа? Өөртөө тулгарч байгаа асуудлаа mglstudents_usa группын маань гишүүдтэй илэн далангуй хуваалцаж байгаад их баяртай байна. Энэхүү зөвлөгөөг Наранбаатартаа болон Англи хэл сурч байгаа бүх Монголчууддаа зориулав. Би чамд өөрийнхөө хэрэглэдэг Англи хэл эрчимтэй сурах шилдэг аргуудаа хэлж өгөе. Манай гишүүд маань ч гэсэн өөр өөрийн гэсэн арга барилтай байх. Тэр арга барилаасаа ч гэсэн чамтай хуваалцах байх гэж найдаж байна. Юуны өмнө Англи хэл сурна гэдэг бол цаг хугацааны асуудал гэж хэлмээр байна. 4 сарын дотор ямарч хэлийг төгс эзэмшинэ гэж байхгүй. Тиймээс энэ богино хугацаанд хэлнийхээ түвшинг хэр үр дүнтэй, хурдацтай өсгөх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. … Дэлгэрэнгүй

Google -ийг та бүрэн ашиглаж чаддаг уу ? (July 3, 2007) 2.

Сая интернетээр аялж яваад бид нарын хамгийн сайн мэддэг Google сайтны хараахан олны хүртээл болж чадаагүй байгаа зарим гайхалтай ид шидүүдийг олж илрүүлсэн юм. Магадгүй та бүхэн надаас өмнө мэддэг байсан ч байж болох юм. Тэгвэл энэ бичлэгээ хараад эдгээр ид шидүүдийг нь хэрэглэж үзээгүй байгаа хүмүүстээ зориулж байна. Хамгийн гол нь эдгээр онцлогууд нь таны алтан цагийг хэмнэхэд, мөн таны хайж байгаа мэдээллийг түргэн хугацаанд оновчтой олоход маш их чухал ач холбогдолтой юм шүү! Та Google-ийг тооны машин шиг ашиглаж үзсэн үү ? Та Google-ийг хэмжүүр хөрвүүлэгчээр ашиглаж үзсэн үү ? Та Google-ийг толь бичиг хэлбэрээр хэрэглэж үзсэн үү? Файлын хэлбэрийг оноож хайж чадах уу ? … Дэлгэрэнгүй

3.Танд би 100,000 өгъе, Харин та надад 10 жилээ өгчих (July 4, 2007)
Таниас хэн нэгэн ирээд ингэж асуувал та юу гэж хариулах вэ? Бодох л ёстой асуудал.
За энэ асуудлын түр хойш нь тавиад (та бодож байгаарай) зарим нэг асуултанд эхлээд чадахаараа хариулах гээд үзье. Би сая орлоо-д тавигдсан “Монголруугаа буцаг цаг нь мөн !” гэсэн нийтлэлийг уншлаалдаа, тэгээд өөрийнхөө бодлыг та бүхэнтэйгээ солилцох санаатай энэхүү бичлэгээ орууллаа. Яагаад тэд харьд одов? Эрдэм сурах гэж үү ? Мөнгө олох гэж үү ? Энэ асуултанд би өөрийнхөө бодлоор хариулахыг хичээлээ. Үнэхээр энэ бол бидний өмнө тулгараад байгаа бодит асуудал. Үнэнийг хэлэхэд зүгээр нэг уриалан дуудаад харьд одсон Монголчууд эргэж ирэхгүй байх гэж бодож байна. Хэрэв та зөвшөөрчих юм бол амьдралын хууль хатуу болохоор хожуу та хичнээн тэр бум доллар өгье гэсэн ч танд 10 жилийг чин буцааж өгөхгүй. … Дэлгэрэнгүй

Мөрөөдөх ашигтай юу ? (July 8, 2007) 4.

За та бүхэндээ өөрийнхөө саяхан уншсан 3 номоо (The Alchemist by Paulo Coelho, The Dreamgiver by Bruce Wilkinson, The Art of Happiness by the Dalai Lama) багцалж гол гол санаануудыг нь бичиж байна. Эдгээр номнууд нь ерөнхийдөө ганцхан гол утга санааг товойлгосон юм шиг надад санагдсан. Тэр нь “Хүн өөрийн зүрх сэтгэлээсээ урган гарсан мөрөөдөлтэй байх ёстой” гэсэн байгаа юм. Мөн “Хүсэл мөрөөдэлтэй хүн л өөрийнхөө амьдралыг утга учиртай аз жаргалтай, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, зориг тэмүүлэлтэй болгож байдаг” гэнэ л дээ. Тэгээд “Мөрөөдөл бол янз бүр байдаг эд хөрөнгийн (Би машинтай, мөнгөтэй, байшинтай болно), албан тушаал, эрх мэдлийн, хайр сэтгэлийн… гэх мэт”. Гэхдээ хүний амьдралийг жолоодож, удирдаж байдаг ганцхан том мөрөөдөл байдаг. Тэр бол тухайн хүний зүрх сэтгэлээс урган гарсан мөрөөдөл. Энэ мөрөөдөл нь биелэгдэшгүй агуу том байх ёстой. … Дэлгэрэнгүй

5. Outsourcing in Mongolia (January 9, 2008)
Өнөөдрийн сэдэвт Монголд аутсорсингийн (outsourcing) салбарыг хөгжүүлэх боломж байгаа юу? гэсэн асуултанд хариулт олохыг зорьж энэ сэдвээр өөрийнхөө санал бодлыг толилуулахыг хичээлээ. Би уг нь энэ сэдвээр нэг бичлэг оруулая гэж бодоод л яваад байдаг юм. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар байгаад өдий хүрчлээ. Өнөөдөр харин их олзуурхууштай үйл явдал болж намайг энэ сэдвээр бичлэг оруулахад их дэм болж өглөө. Амралтын өдөр тохиосных ямар ч л байсан нэг бичлэг блогдоо оруулна даа гэж бодоод бичлэгийнхээ сэдвийг хайгаад интернетээр тэнүүчилж явтал хэдэн сонирхолтой видео оллоо шүү.Уг нь манай монголчуудын чихэнд нэлээд хэдэн жилийн өмнөөс л энэ аутсорсинг гэдэг нэр томьёо сонсогдож эхэлсэн билээ. Зарим нэгэн улс төрчдийн амнаас энэхүү үг нэлээд л олон гарах боллоо. … Дэлгэрэнгүй

What’s in Tsegmee’s wallet ? (February 20, 2008) 6.

Хүн болгон биедээ түрийвч гэх янз бүрийн загвар хийцтэй бяцхан хавтас, уут, сав авч явдаг билээ. Харин хэний түрийвчэнд юу байдгийг бид тэр болгон мэдэх боломжгүй юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг хэт энгийн юм шиг зүйл боловч дотор нь их олон төрлийн учир жанцантай зүйлс багтаж байх шиг. Ингээд өнөөдөр та бүхэндээ өөрийн хэтэвчээ нээж ямар эд зүйлс дотор нь явдгыг сонирхуулахаар зурган, тайлбартай бичлэгийг оруулж байна. Уг нь яг жинхэнээр зургийг нь аваад тавих боломж байсан боловч цаг заваас шалтгаалаад мөн зарим нэг хувийн мэдээллээ ил гаргах боломжгүй байсан учир жишээ зурагнууд тавьлаа. Та бүхэн маань ойлгох байх гэж найдаж байна. Миний хэтэвчинд: … Дэлгэрэнгүй

7. “MONGOLS” gang-ын мөхөл (October 21, 2008)
Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал “Сэжигтнээр татагдсан “Mongols” gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь. Энэ холбооны гишүүд хүний амь бүрэлгэсэн, хар тамхи дамлан худалдсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан болон бусад зүйл ангиудаар яллагдаж байна.” гэсэн тайлбар бичигджээ. За тэгээд бүүр хорхой хүрээд эх нийтлэлийг нь унштал үнэхээр сонирхолтой баримт мэдээллүүд тавигдсан байна. Ингээд та бүхэндээ уг нийтлэлийг өөрийн үгээр чадан ядан хөрвүүлэн хүргэе. … Дэлгэрэнгүй

Соёлын Шок – Cultural Shock (1 хэсэг) (October 21, 2008) 8.

Өнөөдөр та бүхэнтэйгээ нэлээн ярвигтай сэдэв болох Соёлын Шок-ын талаар ярилцаж санаа бодлоо солилцохоор зэхлээ. Уул нь нэлээн дээрээс л энэ сэдвээр нэг бичлэг оруулъя гэж бодоод л яваад байсан юм. Даанч ажил төрөл ахуй амьдралдаа анхаарлаа хандуулаад өдий хурчлээ. Та бүхэн анзаарсан бол сүүлийн хэдэн сар миний блогд орсон бичлэгүүд гэж дандаа entertainment чиглэлийн бичлэгүүд орсон байгаа биз дээ. Уг нь бодож, тунгааж, толгойгоо гашилгаж байж бичсэн юм чинь илүү далайцтай, магадгүй над шиг адилхан бодож сэтгэж байгаа хүмүүст хэрэг болохуйц их ач холбогдолтой зүйл юм л даа. Цаашдаа л өөрийн бодол, сэтгэл шингэсэн бичлэгүүд оруулж байя даа. Одоо харин хэдүүлээ үндсэн сэдэвтээ оръё. Эхлээд ямарч байсан энэхүү ойлголтыг… Дэлгэрэнгүй

9. Соёлын Шок – Cultural Shock (2 хэсэг) (October 21, 2008)
Соёлын шокоос гарах ямар арга замууд байна ? – Үнэнийг хэлэхэд Соёлын Шокоос гарах эсэх зөвхөн ЧАМААС л шалтгаална. Зөвхөн “ЧИ” л энэ хямралаас гарах эерэг алхамуудыг хийх хүн. Эхний бичлэгийг оруулчаад би жаахан интернэтээр аялж энэхүү шокноос гарах арга замуудыг хайж үзлээ л дээ. Ганзага ч хоосонгүй шүү хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөөнүүд олж авлаа. Мөн номон дээрээсээ ч гэсэн зарим нэг арга ухааныг оллоо. Ингээд эдгээр арга замуудыг багцлан өөрийнхөө үгээр тайлбарлаж, мөн өөрийнхөө баримталдаг зарим зарчимтай хослуулан доор орууллаа. 1. Аливаа зүйлийг төгс хийх гэж битгий хичээ! Энэ бол жишээ нь Англиар ярьж сурж байгаа Монголчуудад их нийтлэг тулгардаг асуудал юм. Ихэнхи нь ярьж байхдаа дүрмийн алдаа хийчихвий, дуудлага маань ямар байгаа бол гээд л … Дэлгэрэнгүй

Аль нь зөв, аль нь буруу сонголт вэ ? (November 10, 2008) 10.

Амьдрал гэдэг чинь үнэндээ тийм ч амар эд биш юм аа андуудаа. Нэг алхам урагшлах тусам асуудлууд улам л ээдрээтэй болоод байх юм. Жишээ нь гэхэд Би, хэдхэн жилийн өмнө, зөв буруугаа ч ялгаж чадахгүй, эрх танхил явж байсан залуу ачтай буянтай аав, ээж, ах эгч нарынхаа тусламжтайгаар амьдралыг бодитоор харах нэг зөв алхам хийсэн юм. Энэ маань Америкт ирсэн явдал байлаа. Бодоод байхад энэ алхам миний амьдралд тохиолдсон хамгийн олзуурхууштай үйл явдал. Xэдий зөв алхамаа хийсэн ч гэсэн юм ямар нэгээр дуусдаг биш цаана нь маш олон асуудалд шийдвэр гаргах томоохон алхaмууд хүлээж байдаг юм байнаa. … Дэлгэрэнгүй

АДМИРАЛЪ (2008)

December 3, 2008

Энэхүү кино нь түүхэн бодит баримт дээр тулгуурлаж хийгдсэн бөгөөд Цагаантны хөдөлгөөн-ий тэргүүн, Aдмирал Колчак-ын бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн байна. Киноны ерөнхий үйл явдал Октябрийн хувьсгалын үед (1912—1917) болох ба мөн энэ их дайн дажингийн хажуугаар Aдмиралын хайр дурлалын түүхийг зэрэгцүүлж харуулсан нь үзэгчдээс маш өндөр үнэлгээ авчээ. Сонирхуулж хэлэхэд энэ кино маань хоёрхон долоо хоногын өмнө (09 October) нээлтээ хийсэн гэхэд аль хэдийн Оросын бокс оффист 1-ээр байранд орж $ 23,371,438 орлогыг одоогийн байдлаар хуримтлуулаад байна.

Миний сэтгэгдэл: Энэ ёстой үнэн тасархай кино болжээ. Ойрын хэдэн жил би лав ийм сайхан зохиолтой, ийм чанартай зураг авалттай кино үзээгүй юмсан. Үнэхээр гайхалтай, хэлэх үг алга. Маш өргөн хүрээг хамарсан, маш их хөрөнгө мөнгө зарж хийсэн кино гэдэг нь яалт ч үгүй харагдаж байна. Тэр усан флотын байлдааны хэсгүүдийг, мөн Сибирт тулалдаж байгаа хэсгүүдийг ямар чадварлаг авсан байна вэ ? Вообще, Без слов!
Дахин дахин үзсэн ч уйдахааргүй кино байна. Энэ кино энэ жилийн сенсаци болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Энд дарж үзнэ үү!

Боолын Гэрээ

November 28, 2008

American Music Awards – 2008, Nov. 23

November 26, 2008

Аль нь зөв, аль нь буруу сонголт вэ ?

November 10, 2008

Амьдрал гэдэг чинь үнэндээ тийм ч амар эд биш юм аа андуудаа. Нэг алхам урагшлах тусам асуудлууд улам л ээдрээтэй болоод байх юм. Жишээ нь гэхэд Би, хэдхэн жилийн өмнө, зөв буруугаа ч ялгаж чадахгүй, эрх танхил явж байсан залуу ачтай буянтай аав, ээж, ах эгч нарынхаа тусламжтайгаар амьдралыг бодитоор харах нэг зөв алхам хийсэн юм. Энэ маань Америкт ирсэн явдал байлаа. Бодоод байхад энэ алхам миний амьдралд тохиолдсон хамгийн олзуурхууштай үйл явдал. Xэдий зөв алхамаа хийсэн ч гэсэн юм ямар нэгээр дуусдаг биш цаана нь маш олон асуудалд шийдвэр гаргах томоохон алхaмууд хүлээж байдаг юм байнаa.Гэхдээ нөгөө зөв буруугаа ч ялгаж чаддаггүй байсан үеээ бодвол (гадаад оронд ирээд юм үзэж нүд тайлаад ирэхээр, биеэ дааж амьдраад ирэхээр, өөрийгөө тэжээдэг болоод ирэхээр) одоо нэг юм муухан ялгаж салгадаг болоод ирж байх шиг байна аа. Энэ бол яалт ч үгүй миний амьдралд гарсан нэг томоохон дэвшилт юм.
Зарим андууд маань энэ Цэгмээ одоо зөв буруугаа ялгана гэж юу яриад байгаа юм бэ ? Мэдээжийн юм яриад байх юм? Энийгээ ялгаж чадахгүй хаагуур явж байсан хүүхэд вэ? гэж бодож магад. Ингэж бодож байгаа андууддаа хэлэхэд:
Хэдүүлээ амьдралыг далай доторхи мөсөн уул (iceberg) гэж бодъё л доо. Тэгэхэд тэр мөсөн уулын далайгаас ил гарсан хэсэг нь яахав тэр мэдээжийн зөв бурууг ялгадаг ойлголттой амьдрал байх гэж би бодож байна. Жишээ нь: бидний амьдралын оршил хэсэг болох аав ээжтэйгээ амьдарч санаа зовох зүйлгүй явсан тэр сайхан үе маань дээр хэлсэн тэр мөсөн уулын оргил хэсэг нь юм шиг санагдаад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол энэ үед бид нарын жинхэнэ амьдралд хөл тавихад хэрэг болох оюун ухаан, бие махбодийг бэлдэж өгдөг нэг ёсны бэлтгэл хэсэг гэх юм уу даа.
За тэгээд харин бие даагаад, өөрийнхөө толгойг хариуцах болоод, өөрсдийнхөө амьдралыг авч явах дээрээ тулаад ирэх тэр л үед нөгөө бид нарын яриад байсан энгийн юм шиг зүйлүүд чинь ээдрэтэй, ярвигтай, толгой эргүүлэм, төөрөгдүүлэм болсон байна даа. Энэ л үеээс эхлээд таны амьдрал дахин шинээр эхлэж байгаа юм шиг, энэ л үед таны урьд нь төсөөлж байсан амьдралын тухай ойлголт чинь тэр мөсөн уулын жижигхэн хэсэг нь юм байна харин одоо энэ туулах гэж байгаа амьдрал чинь тэр мөсөн уулын их бие буюу усан доор байрлах нүсэр том суурь нь юм байна гэж бодож эхлэнэ – мэдэхгүй, чадахгүй, эргэлзэх, тээнэгэлзэх, бухимдах, шантрах зүйл олширч, нөгөө л зөв буруугаа ялгах асуудал чинь дахин хурцаар тавигдаж эхлэнэ дээ хөөрхий. Хэдүүлээ саяын хэлсэн зүйлээ жишээ нь дээр тайлбарлах гэж үзье л дээ. Жишээ нь: бидэн шиг гадаадад амьдарч байгаа ихэнхи залуучуудад маань тохиолддог нэгэн чухал асуудал бол:
…”Би ер нь цаашдаа эрдэм номын мөр хөөсөн дээр үү?” эсвэл “Хар ажил хийгээд хэдэн төгрөг хуримтлуулж байсан нь дээр юм уу ?” Аль нь зөв, аль нь буруу сонголт вэ ?… Үнэнийг хэлэхэд, энэ асуудлын уг үндсийг хараахан ойлгоогүй байгаа, яг ийм шийдвэр гаргах мөч тулаагүй байгаа хэн ч гэсэн мэдлэг нь хэрэгтэй гэж түүртэлгүй хэлэх нь ойлгомжтой. Яагаад гэвэл аав ээжүүд нь тэгэж сургасан, багш нар нь тэгэж заасан эсвэл мэдээллийн хэрэгслүүдээр тэгэж хэлж байсан болохоор.
Одоо хэдүүлээ энэ асуудал дээр манай залуусын сонгодог нийтлэг хэдэн замуудыг авч үзье.
1. Ирээд суралгүй шууд ажил дээр гарах,
2. Сургуульд орчоод дундаас нь хаях,
3. Гүрийж байгаад сургуулиа төгсөх

1. Ирээд суралгүй шууд ажил дээр гарах – Зөв буруугаа хараахан ялгаж чадахгүй байгаа нэгэн

Мэдлэг хэрэгтэй нь үнээн үнэн гэхдээ яг бодит амьдрал дээр ихэнхи залуус маань мэдсээр байж суралгүй зүгээр л хар ажил хийгээд явахыг нь зөв сонголт гэж ойлгоод байна. Яагаад тэр вэ ? Хэд хэдэн шалтгаан байж болох юм. (1) Гадаадад дөнгөж хөл тавьж байгаа залуус маань санхүүгийн эх үүсвэргүй ирэх нь ойлгомжтой. (2) Гэтэл яадаж байхад гадаадад сургуульд сурах төлбөр нь их өндөр байдаг. Тэгэхээр ихэнхи залуус маань юу гэж боддог вэ гэхээр ” за яахав эхлээд ажил хийж байгаад бололцооны хуримтлалтай болоод ирэхийн цагт тэр сургууль соёлын талаар бодож үзье” гээд шууд ажиллаад эхлэж байгаа юм. Уул нь бол боддог л бодол. Гэтэл энд маш том сөрөг үр дагавар бидэнд анзаарагдахгүйгээр нөлөөлж байдаг гэнэ. Хүн байнга өөрийгөө хөгжүүлж байж (Жишээ нь өөрийгөө хөгжүүлнэ гэж оюун ухаанаа мэдлэгээр цэнэглэх, өдөр болгон шинэ ярвигтай асуудлуудтай тулгарах, бодож тунгаах, зэрэг) амьдралаа утга учиртай, урам зоригтой, идэвхи зүтгэлтэй, амжилт бүтээлтэй, болгож ирдэг гэнэ ээ. Харин зүгээр нэг хэвийн (толгойгоо гашилгаж, бодож тунгаах зүйлгүй) ХАР АЖИЛ-ыг удаан хугацаанд хийгээд ирэхээр нөгөө хүний чинь оюун ухаан хөгжихгүй зогсонги, үхмэл байдалтай болж ирдэг гэнэ ээ. Хамгийн аймшигтай нь энэ байдал удаан үргэлжлэх тусам нөгөө эрдэм боловсрол хөөх гэгээлэг бодол чинь бүдгэрсээр (холдсоор) биелэгдэхээргүй, хүршгүй хол даваа юм шиг санагддаг болох үзэгдэл юм.

2. Сургуульд орчоод дундаас нь хаях – Зөв буруугаа ялгаж чаддаг мөртлөө зөв сонголтоо хэрэгжүүлж (үйлдэлтэйгээ холбож) чаддаггүй нэгэн
За эдгээр залуус маань ямар ч л байсан аль нь зөв сонголт аль нь буруу сонголт гэдгээ ялгаж чаддаг болсон хүмүүс юм. Гэхдээ энэ замыг сонгосон залуус бүгдээрээ ялгаж чаддаг гэж хэлэхэд хэцүү юм. Яагаад гэхээр зарим залуус маань ямарваа нэгэн том шийдвэр гаргахад их эргэлздэг болсон байдаг. Энэ үед нөгөө ойр дотны аав ээж, хань ижил, ах эгч, найз нөхдийн санал зөвлөгөө их нөлөө үзүүлдэг байх гэж бодож байна. За ямартай ч өөрөө дангаараа зөв сонголтоо хийгээд эсвэл ачтай буянтай аав ээж, ах эгч, сайн нөхөдийнхөө зөвлөгөөгөөр сургуульдаа ороод авлаа гэж бодъё л доо. Орсон л бол бүх юм сайхан болно гэж юу байхав. Анхныхаа өдрөөс л эхлээд нөгөө өндөр шаардлага, зарчим, үүрэг хариуцлагууд (сургалтын төлбөрөө төлөх, хичээл даалгавараа хийх, цаг баримтлах,), ар араасаа урган гарч ирнэ дээ. Үүгээр ч зогсохгүй дайны хажуугаар дажин гэгчээр хүний нутагт байгаа бид чинь бор ходоодоо тэжээхийн тулд, байр сууцныхаа төлбөрийг төлөхийн тулд сурахынхаа хажуугаар зайлшгүй ажил хийх шаардлагатай болно. За тэгээд ч зогсчихгүй ээ, энэ улсын соёл заншилд дасан зохицох, хэлний проблем, гэр орноо санах, гээд л бум түмэн асуудлууд бас л араас дагаастай. Зайлуул бид чинь ямар урьд өмнө ийм их асуудлуудтай нэгэн зэрэг тулгарч байсан биш мөн ийм их ачаалал үүрж байгаагүй болохоор маш хүндээр тусаж байгаа юм. Хамгийн гол нь эдгээр асуудлуудтай халз тулаад ирэхээр аль нь зөв (хэрэгтэй), аль нь буруу (хэрэггүй) гэдгэээ мэдсээр байж тэрийгээ үйлдэлтэйгээ холбож (зөв сонголтоо хэрэгжүүлж) чадаагүйгээс болоод зарим андууд маань сургуулиа дундаас хаях тохиолдол нэлээдгүй гарч байна.

3. Гүрийж байгаад сургуулиа төгсөх – Зөв буруугаа ч ялгаж чаддаг, мөн зөв сонголтоо ч амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг (үйлдэлтэйгээ холбож чаддаг) нэгэн
Энэ замыг сонгож чадсан залуус маань хэцүү ч гэсэн тэр их олон бэрхшээлүүдтэй шантралгүй тууштай (тэвчээртэй) тэмцсэний үр дүнд нөгөө зовсны эцэст жаргана гэгчээр хүссэн зорилгоо биелүүлж сургуулиа төгсөж чаддаг байна. Дээр дурдсан (1,2-р замыг сонгосон) залуусаас эдгээр залуусын ялгарах хамгийн гол ялгаа нь тэд аль нь зөв (хэрэгтэй), аль нь буруу (хэрэггүй) гэдгэээ ялгаж чаддаг мөн зөв гэж үзсэн сонголтоо үйлдлээрээ бататгаж (амьдрал дээр хэрэгжүүлж) чаддаг явдал юм.
Хэхэхэ, за нэг юм бичье гэж бодож байсан санаануудаа бүгдэнг нь шингээх шиг боллоо. Харин тэр найруулга энээ тэрээ нь жаахан маруухан байж магад шүү. Гол нь хэлэх гэсэн санаагаа ойлгуулж байвал болох байх гэж бодоод л би ингээд өөрийнхөө бодол эргэцүүллээ бичээд байдаг ухаантай. Мөн энэ бичнэ гэдэг чинь хүний харилцааны чадварыг сайжруулдаг бөгөөд ялангуяа бодож санасан зүйлээ бүрэн илэрхийлж сурахад маш их хэрэгтэй эд гэж бодож байна. Ялангуяа бид нар шиг гадаад байгаа, шинэ соёлд дасан зохицох гэж хичээж байгаа, эх эцэг, хань ижил, үр хүүхэд, ах эгч, найз нөхдөөсөө хол байгаа хүмүүст маш их хэрэгтэй эд гэнэ дээ. Дотроо бодож явдаг, бухимдаж явдаг зүйлээ цаасан дээр буулгаад биччихэд маш их тайтгарал өгдөг гэнэ шүү. Та бүхэн санаа бодлоо чөлөөтэй солилцоорой.